Хайлш Материал KHMA
Дотоодын уул уурхай, металлургийн үйлдвэрийн хаягдал шаарыг дахин боловсруулж, барилгын зам, дэд бүтцийн өндөр даацын туслах материал гаргаж авах зорилгоор инженерүүдийн байгуулсан компани юм. Тус компани нь аж үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүнийг гүн боловсруулах, гео-полимер эко-цемент болон бетон хийцүүдийг үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг. Тэдний гол бүтээгдэхүүнд эко-цемент, замын даацын суурь хавтан, дахин боловсруулсан дүүргэгч материалууд ордог байна. Түүнчлэн тэд уламжлалт цементийн үйлдвэрлэлтэй харьцуулахад нүүрсхүчлийн хийн ялгарлыг 80 хувиар бууруулсан дэлхийн шинэ тренд технологийг Монголд нутагшуулж чадсан. Тэдний нийлүүлсэн материалаар дотоодын хэд хэдэн хурдны зам болон үйлдвэрүүдийн хүнд даацын талбайн суурийг амжилттай цутгажээ.
Уул уурхайн хатуу хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгаль орчны бохирдлыг шууд бууруулдаг "Циркуляр буюу Эргэлтийн Эдийн Засгийн" үндэсний жишиг түүчээ компани юм.
Холбоотой мэдээ
Одоохондоо мэдээ алга.